“Life is Strange” (Video game)

No spoiler review

Zob
3 min readJun 20, 2021

Энэ тоглоом бол эм. Гэхдээ биеийн биш, сэтгэлзүйн эм. Анх (бараг 3 жил гаруйн өмнө) нэг найз маань надад энэ тоглоомыг санал болгож байж билээ. Ийм тоглоом байдгийг мэдэх ч, юу нь тийм онцгойг мэддэггүй байсан юм.

Тэгээд, тэр үедээ 1-р хэсгийг нь тоглож үзчихээд, ‘Дараа заавал дуустал нь тоглоно оо' гээд орхисон. Харин ноднин жилийн 4 сард эцэст нь энэ тоглоомыг худалдаж авсан ч, ЭЕШ, их сургууль гэж хойшлуулсаар сая л тоглож дууслаа.

За, тэгэхээр, энэ тоглоом маань 2015 онд Steam дээр нээлтээ хийсэн бөгөөд, Steam-ээс 10/10, Metacritic-ээс 83/100 гэсэн үнэлгээтэй байна. Мэдээж story-based game. Гэвч, онцлог нь харилцан яриан дээр тулгуурласан бөгөөд тоглогчийн хэлэх үг, гаргах шийдвэрүүдээс шалтгаалан тоглоомын хувь заяа өөрчлөгдөнө. Бүтцийн хувьд 5 хэсэгтэй бөгөөд хэсэг бүрт өөр, өөр ерөнхий сэдвийн дор үйл явдлууд өрнөнө. Эхний хэсгийг үнэгүй тоглох боломжтой бол, үлдсэн хэсгүүдийг нийт $19.99 USD-р худалдан авах юм. (Гэхдээ миний хувьд, it’s worth it!)

“When a door closes, a window opens… or, something like that.” -Max

Би яг одоо аяыг нь сонсоод сууж байгаа болохоор бичиж байгаа зүйлээ мартаад, chill-рэх гээд байна. Энэ тоглоомыг амьд болгож, хүний сэтгэлд хоногшуулж байгаа хамгийн том хүчин зүйл бол АЯ нь. (Магадгүй бидний амьдрал ч мөн ардаа үргэлж ая дэвсвэл илүү “амьд” болох байсан байх)

Зохиол нь тун сонирхолтой. Нөхцөл байдал огт өөрөөр эргэж, хийсэн сонголтоос минь үүдэж “эвгүй” зүйлс тохиолдож эхлэх үед 😬 ийм царай гаргана. Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр сонголт хийх боломж үргэлж байдаг гэдгийг ойлгож эхэлсэн.

“Sometimes when you meet someone who’s going to change your life… you just know it, I guess.” -Chloe

Итгэл гэдэг зүйл хүний харилцаанд хамгийн том байр суурийг эзэлдэг юм байна. Хэнд хэр их итгэхээс бидний бусдад хандах хандлага бүрэн хамаардаг. (Хүн болгон үүнийг мэдэх л байх. Гэхдээ энгийн, хэвшмэл ойлголтууд миний анхаарлыг хамгийн их татдаг.)

Үндсэн том зохиолын хажуугаар хамгийн жижиг деталиудад мөн маш том үзэл санаануудыг шингээж өгсөн нь хамгийн сонирхолтой. Энэ тоглоомыг тоглоод, ‘Ер нь бидний өдөр тутамдаа анзаардаггүй, дэндүү энгийн үйлдлүүд амьдралд хамгийн их нөлөөтэй байдаг юм байна.’ гэдэг санааг олж авлаа. (Харин амьдрал дээр өөрөө яг хэрэгжүүлэх эсэх нь хэцүү 😬 ya know)

Эхний удаа үндсэн зохиол дээрээ гол ач холбогдол өгч тоглосон бол, дараагийн удаа (магадгүй стресстэй байхдаа) деталиудад илүү анхаарч тоглоно гэж бодож байна. It will be so satisfying!

Энэ оны 10 сард remastered буюу шинэчлэн сэргээж хийгдсэн хувилбар нь нээлтээ хийнэ. Тэр үед нь худалдаж авна гэж бодож байна. Үнэ нь $39.99 USD. Одооноос мөнгөө цуглуулж л байя даа.

Мэдээж хэрэг, заавал тоглож үзэхийг зөвлөж байна. Ялангуяа над шиг story-based, decision-making төрлийн тоглоомонд дуртай бол. Ер нь, харилцан яриа ихтэй тоглоом хэл сурахад ч маш их тус болдог шүү. Энэ тоглоомыг сэтгэлзүйн хувьд ямар нэг асуудалтай байхдаа тогловол зүгээр санагдсан. Тэр дундаа өсвөр насанд байхдаа тогловол бүр ч тохиромжтой байх. (Дахиж тоглоод бүх achievement-үүдийг нь түүнэ ээ.)

--

--