“Ногоон нүдэн лам” ба “Жаран цагаан хонь”

Spoiler review

Zob
4 min readJul 29, 2021

“Чойбалсан гунигт зургийг хараад нүд нь нулимсаар дүүрэв. Тэр тусгаар тогтносон бүгд найрамдах улсыг байгуулах гэж л зорьсонсон. Тэр ард түмэндээ эрх чөлөө өгье гэж зүтгэсэнсэн. Гэтэл тэр ард түмэндээ үгүйрэл, зовлон авчирчээ.

Одоо тэгтэл дөнгөж төрөөд эцэг, эхээсээ төөрч өргүүлсэн олон мянган нялхас том болоод түүний нэрийг сонсохоороо үзэн ядаж хараадаг болох нь… Хамаг бие нь салганаж, давчидсан Чойбалсан Цэдэнбалын авчирсан хайрцагт өнөөх зурагнуудыг салганасан гараар хамж далд хийлээ. Тэгснээ тэр гал зуухны өрөө рүү хайрцгийг тэврэн хөдөлж ядан ирэв. Саяхан суурилуулсан орос төмөр зуухны амыг нээж, асч буй гал руу гэрэл зургуудыг чулуудаж гарав. Галын улаан хэл Төлөвлөгөөнд дарлагдсан түмэн олны зовлон зүдгүүрийн гэрч баримтыг үмхэн авч үнс болголоо.”

Энэ бол 1937–1952 онд БНМАУ-д болсон үйл явдлыг өгүүлэх түүхэн уран зохиолын номнууд. “Хэлмэгдүүлэлтийн үе”, “Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө” гээд ерөнхийд нь л мэдэх түүхэн цаг үеийг микро түвшинд харуулж байгаа нь хамгийн сонирхолтой. Мөн, бидний хамтдаа гуниж, баярлах зохиолын дүрүүд маань бодит амьдрал дээр байсан гэдэг нь тун догь. Үүний учир нь уг номны зохиолчдын нэг Ц.Оюунгэрэл маань өөрөө Сэндмаагийн зээ буюу Должингийн охин юм. Мөн Баасан ламын өргөж авсан хүү буюу Б.Бэлэгдэмбэрэл нь өдгөө 72 насыг зооглож яваа.

Тэгэхээр, хэрвээ энэ түүх үнэн бодит байгаагүй бол, би лав ‘дэндүү их зовлон гарах юм’ гээд уншихаа болих байсан биз. Гэхдээ л яасан их зовлон бэ? 2-р дэвтэр бүр ч уншихад хүнд байлаа. Сэндмаа минь яасан их зовов оо? Sad for Сэндмаа. Ер нь sad for everyone.. except Балган. He deserved that.

https://www.amazon.com/Green-Eyed-Lama-Oyungerel-Tsedevdamba-ebook/dp/B07KW7M9DY

Ажиглаад байхад, дэндүү сайхан хайрын түүхийн төгсгөл нь таатай байдаггүй юм шиг байгаа юм. Баасан хичнээн Сэндмаад хайртай, Сэндмаа ч түүнд хайртай байлаа ч, юу ч хийж чаддаггүй. Магадгүй хийгээд ч хэрэггүй. Анхнаасаа тэр хоёр гэрлэсэн ч лам нарыг баривчлахад Баасанг мөн аваад явахгүй гэх баталгаа үгүй. Магадгүй, хэзээ ч хамт байж чадахгүй болсон нь тэднийг хэзээ ч салахгүй байх боломжийг үүсгэсэн биз. Энийг уншиж байгаа өөрийн чинь хувьд СэндмааxБолд байв уу, СэндмааxБаасан байв уу? Аль нь илүү сайхан хайрын түүх гэж бодож байна?

Агваан: Улаантнуудад буу байна, машин байна, эрүү шүүлтийн өрөө гээд бүх зүйл байна. Бидэнд эрхинээс өөр юу ч байхгүй шүү дээ.
Рэнчин Бямбаев: Гэхдээ та нарт ертөнцийг үзэх үзэл санаа, амьдрал ба түүний утга учрыг өөрөөр тунгаах байр суурь байгаа юм шүү дээ. Залуу минь, надад итгэ, үзэл санаа гэдэг ямар ч буу, ачааны машинаас илүү хүчтэй байдаг юм.

Хэний нүдээр харж байгаагаас шалтгаалан нөхцөл байдлыг өөр өөрөөр хүлээн авч байгаа нь энэ номыг маш сонирхолтой болгодог. Жишээ нь, саалийнхаа халтар дээлтэй, үс нь байдгаараа сэгсийсэн, хөл нүцгэн зогсох Сэндмааг олон жилийн дараа нутагтаа эргэж ирсэн Баасан хараад үзэсгэлэн гоог нь үлгэрийн галт шувуутай зүйрлэн бодож, тэврэн авсан билээ.

Номон дээр “A” дансны тоо тайлан, “Томчууд”-ын харилцан яриа, хэрэг хийсэн нэгнийг хэрхэн шийтгэж байгаа гэх мэт үйл явдлуудыг маш нарийн, дэлгэрэнгүй бичсэн нь нэг талаараа нуршуу болох ч, нөгөө талаар ач холбогдлын хувьд зөв шийдвэр гэж бодож байна. Хулгана, зурамны мах, арьс хүртэл тэр төлөвлөгөөнд багтаж, малчин айлууд зул өргөх шар тосгүй болж, Улаанбаатар хот цөөхөн хэдэн сэхээтнүүдийг тойроод гуйлгачдаар дүүрэн байсныг мэдэж авлаа.

Чойбалсангийн хөшөөний хар зургийг Баасан лам зурсан хэмээн номонд гардаг.

Маршал Чойбалсан ч гэсэн сэтгэл зүрхтэй байж ээ. Celebrity crush-тай ч байж. Нөхрийг нь буудчихсан л болохоос. Нас нь яваад ирэх үед л түүнд empathy иржээ. Үүнтэй зэрэгцээд түүний цаг ч ирж. “Жаран цагаан хонь”-н гол дүр нь Сэндмаа, Чойбалсан хоёулаа байсан. Төгсгөлд нь ч тэднийг холбож өгсөн үзэгдэл тун дажгүй, сэтгэл хөдөлгөм байлаа.

Чойбалсан сэтгүүлч рүү хуруугаа зангаж, “Нэг юм бичээд ав, сайхан үг санаанд орлоо!” гэв. “Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэж бич хэмээн Чойбалсан нуруугаа үүрэн хэлж бичүүлэв.

Түүнийг буруутгах ч, зөвтгөх ч арга үгүй. It is what it is. ‘Чойбалсан буруугүй. Тэр хийхгүй бол өөр нэгэн хийх л байсан’ гээд л одоог хүртэл хүмүүс түүний гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлд дүгнэлт хийцгээдэг. Гэхдээ, үнэхээр л түүний эрхэмлэж явахыг захьсан тусгаар тогтнол дэндүү үнэтэй олдож дээ.

Эцэст нь, мэдээж, энэ 2 номыг уншихыг санал болгож байна. (Яахав, уншчихсан болохоор үүнийг уншиж байгаа байх л даа. But I had to.) Би “Ногоон нүдэн лам”-ыг 2 удаа, “Жаран цагаан хонь”-ийг 1 удаа уншсан. Миний хувьд ахлах ангид байхдаа уншвал маш тохиромжтой юм шиг санагддаг. (ЕБС-н ахлах ангийн сурагчдын заавал унших номын жагсаалтанд байсангүй.) Дараагийн дэвтрийг хүлээж тэсэхгүй нь. Аа бас, энэ номноос сэдэвлэсэн олон ангит кино нь хийгдэж байгаа гэсэн. Аль нь түрүүлж гарах бол?

Таамаг:

Б.Бэлэгдэмбэрэл гуайн өгсөн ярилцлагыг уншихад түүний аав буюу Баасан лам түүнийг 13 настай байхад бурхан болсон гэв. 2-р дэвтэр 1952 онд буюу түүнийг 3 настай байхад дууссан ба 3-р дэвтрийн үйл явдал 1957 он буюу Хоёрдугаар 5 жилийн төлөвлөгөө дуусаж, Нэгдэлжих хөдөлгөөнд шилжих үед эхэлнэ гэж тооцвол энэ номонд Баасан лам маань бурхан болж магадгүй😬

--

--

No responses yet